
Монголын авто спорт, off-road аялал, автомашины контентын хөгжил улам эрчимтэй болж байгаа энэ үед Гурван Шүтээн ХХК нь автомашины салбарын уралдаанчид болон контент бүтээгчдээ дэмжих зорилгоор тусгай хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь автомашины салбарт хүсэл эрмэлзэлтэй, нийгэмдээ нөлөө үзүүлдэг хүмүүсийг чанартай дугуй, обуд болон үйлчилгээний дэмжлэгээр урамшуулах зорилготой юм. Гурван Шүтээн ХХК нь бүх хүнд нээлттэй хандах үүднээс хэн нэгэн багийн тамирчин эсвэл контент бүтээгчийг онцгойлон дэмжхээс татгалзаж, дараах шалгууруудыг тавьж байна.
Дараах төрлийн хүмүүс хамрагдах боломжтой:
Хамрагдах нөхцөл: Монгол дахь аливаа уралдаан, офроуд тэмцээн, эсвэл авто спортын арга хэмжээнд оролцдог байх эсвэл авто, спорт, амьдралын хэв маягтай холбоотой контент тогтмол нийтэлдэг дижитал бүтээгч байх.
Хэрэв уралдаанд оролцсон тамирчин эсвэл контент бүтээгч маань амжилттай оролцож:
100% спонсор нь эхлээд шууд дугуйг үнэгүй олгохгүй бөгөөд дараах зүйлсийг хамтад нь үнэлнэ:
Дараах мэдээллээ sales@gurvanshuteen.mn имэйл хаягруу илгээнэ үү:
Манай баг хүсэлт бүртэй танилцаж, тохирох хамтын ажиллагааны үе шат болон дэмжэгийг танд санал болгоно.
17 жилийн турш дэлхийн автомашины салбарын брэндүүдийг Монголд албан ёсоор нийлүүлж буй бид автомотив болон моторспортийн соёл, хөгжлийг үргэлж дэмжсээр ирсэн билээ. Танд амжилт хүсье!